Хахуко М.Даваажаргалын зодог тайлах ёслолд 400 гаруй зочид төлөөлөгч оролцож байна

Сайханцэцэг
2023/01/28

Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж байна. Тус ёслолд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй зочид хүрэлцэн очжээ. Түүний ёслолд 400 орчим хүн оролцож байна. 

М.Даваажаргал нь Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмод зориулахдаа 45 түрүү хүртсэнийхээ эцэст өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна