ЗӨВЛӨМЖ: Жолооч та жолоо барьж байхдаа өөртөө тохирсон хөгжмийн цуглуулгыг урьдчилан сонгож сонсож байхыг зөвлөж байна

2022/11/25

Хүний бие сонсож байгаа хөгжмийн хэмнэлдээ шууд дасан зохицох чадвартай байдаг. Ямар хэмнэлтэй дуу хөгжим сонсож байгаагаас шалтгаалан жолооч сэтгэл хөөрөлтэй, тогтворгүй эсвэл тааламжтай тайван байдалд орж зан төлөв нь өөрчлөгддөг байна. Тиймээс Жолооч та жолоо барьж байхдаа өөртөө тохирсон хөгжмийн цуглуулгыг урьдчилан сонгож сонсож байхыг зөвлөж байна.

Жолооч та дараах Сэтгэл зүйчдийн зөвлөгөөний дагуу хөгжмийн цуглуулгаа бэлдээрэй:

- Дуу биш ая сонго. /дууны үг анхаарал сарниулна/

- Сайн мэддэг дуу, хөгжмөө сонго. /шинэ дуу хөгжим мөн анхаарал сарниулна/

- Хөгжмөө хэт чанга битгий тавь.

- Огцом өөрчлөлттэй болон тогтворгүй хэмнэлтэй, олон хөгжмийн зэмсэг оролцсон хөгжмөөс татгалз. /энэ нь жолоочийн зан төлөвт муу нөлөөтэй/

- Сонсож байгаа дуу хөгжим нь жолоочид таалагддаг байх. /Ингэснээр жолооны ард илүү төвлөрч чаддаг/

АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна