Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг аваргын бүсийн төлөө 9-р сарын 10-нд тулалдана

2022/09/01

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр 16 жил тасралтгүй хичээллэсэн спортоосоо хөндийрч холимог тулааны спортод шилжихээр болсон юм.
 

Тэгвэл түүний анхны тулаан энэ есдүгээр сарын 18-нд болохоор товлогджээ. Тодруулбал, АНУ-ын Орегон мужийн нэгэн холбооны аваргын бүсийн төлөө тулалдсанаар холимог тулааны гараагаа ийнхүү хийхээр болсон аж. Тэрбээр дэлхийн шилдэг JacksonWink MMA клубт бэлтгэлээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрүүлээд байсан юм.

Тэгвэл МУГТ, Хөдөлмөрийн Баатар М.Уранцэцэг есдүгээр сарын 10-нд Peak Fighting холбооны 52кг-ын Amateur аваргын бүсийн төлөө Амбер Тэррель аваргатай шууд тулалдах тов гарчээ.

 
 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна