Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн 188 орон оролцсон шатрын 44 дүгээр олимпиадад Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул Монголын түүхэнд бичигдэх амжилт гаргаж, анх удаа шатрын олимпиадын алтан медалийг эх орондоо авчирлаа. Б.Мөнгөнзул энэ удаагийн шатрын олимпод 4 дүгээр ширээнд тэргүүлэн алтан медаль хүртэж, ийнхүү 17 насандаа шатрын олимпийн Монголын анхны алтан медалийн эзэн болж байна. Түүнд баяр хүргэж амжилт хүсье ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна