Ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан НМХГ-ын дарга Б.Батшагайг чөлөөлөх үүрэг өгчээ

Сайханцэцэг
2022/08/10

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Мэргэжлийн хяналтын еранхий газарт ажиллажээ. Тэрбээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. 

Тодруулбал, МХЕГ-ийнхан ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж, өнгөрсөн зургадугаар сард гарсан махны асуудлыг шалгаж цэгцлээгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга М.Баасандоржид дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх үүрэг өгчээ.

Мөн түүнчлэн НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар, НХЕГ-ын даргыг Б.Батшагайг чөлөөлөхийг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болгожээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна