ХӨНДӨХ СЭДЭВ: ЭМЯ сайд болон ТНБД зэрэг албан тушаалтны өндөр үнэтэй автомашиныг зарж, шаарлагатай ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЪЯ

 Өчигдөр хошин урлагийн жүжигчид Халдвар Өвчин судлалын төвд эрт илрүүлэгийн аппарат бэлэглэсэн. Гэтэл энэ нь Монгол улсад дөнгөж хоёрдох нь гэсэн мэдээлэл олон хүний бухимдал гайхширалыг төрүүллээ. Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарт эрт илрүүлэгийн 269 сая төгрөгийн ганцхан аппараттай явж ирсэн гэхээр эмгэнэлтэй санагдсан биз. Уртаас урт оочертой шинжилгээнд хамрагдах гэж хүлээж зогсдог манай эмнэлэгийн дүр зураг харагдах шиг. Бүр дэлхийд нэг хүнд ноогдох хавдарын тоогоороо тэргүүлдэг улсад шүү дээ. Удахгүй баяр наадам их ойнууд эхлэнэ түрүүлсэн бөх уралдах мориндоо бай шагналаа хэдэн зуу зуун саяар нь өгдөг. Үүний оронд эмнэлэгтээ ганцхан аппарат аваад тавьчиж чадахгүй байж ойгоо тэмдэглэдэг баяр наадам гэж шуурдаг аймаг сумууд зөндөө байна. 

No description available.

Мөн үнэтэй машин өндөр үнэлгээтэй албан тасалгааны тавилгатай төрийн албадууд ч тоо томшгүй. Харин сая Архангай аймгийн засаг дарга М.Батжаргал албаны хэрэгцээнд унаж буй Ланд 200 маркын машинаа дуудлага худалдаагаар худалдан борлуулж тухайн үнийн дүнгээр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгтээ Хавдрын Эрт илрүүлгийн Аппарат авч өгөхөөр болжээ гэдэг мэдээ өчигдөр гарсан. Үнэтэй машин, хурдан морь, хаусаараа уралдаж байхаар энэ мэт аянд нэгдээсэй гэсэн хүмүүс маш олон байна. Хүндээр өвдсөн иргэд нь талбайдаа, сошиал орчинд гуйлга гуйж амьдрахын тулд тэмцэж байхад эрт илрүүлээд эмчилгээг нь улсдаа хийх боломжын бүрдүүлж чаддагүй төр засгийг бид сонгосоор л дуугай байсаар л байдаг хүлцэнгүй ард түмэн.  Үнэхээр төр нь эмнэлэтээ ганц аппарат аваад өгж чаддагүйн бол бид татвараа төлж та нарт авж өгсөн машин тэрэг байраа зараад авая гэх иргэдийн ч үг дуулдаж эхэллээ.               

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна