ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭГДЛЭЭ

Admin
2026/06/13

2026.06.03-06-ны өдрүүдэд Парагвай улсын Хернандариас хотноо болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа. Ийнхүү тус сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 13 болж өргөжиж байна.

Тост Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар нь нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 896,540,37 га талбайг хамрах бөгөөд Монголын хамгийн том нутаг дэвсгэртэй сум болох Гурвантэс сумын нийт нутаг дэвсгэрийн 32%-ийг эзэлдэг.

Тус газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэхэд шаардлагатай материалыг бэлтгэж хичээл зүтгэл гарган бидэнтэй хамтран ажилласан Тост Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, Ирвэс хамгаалах сан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна