ТОДРУУЛГА: Гар хөл амны халдварт өвчний тохиолдол өмнөх жилтэй харьцуулбал энэ жил дөрөв дахин нэмэгджээ

А.Булганчимэг
2026/06/15

Сүүлийн үед халуун орон руу аялаад ирсэн хүүхдүүд гар хөл амны халдварт өвчин тусаад ирлээ гэх мэдээллүүд гарсаар байгаа. Энэ нь ч бодитой юм. Учир нь гар хөл амны халдварт өвчний тохиолдол өмнөх жилтэй харьцуулбал энэ жил дөрөв дахин нэмэгдсэн гэх тоог Халдварт өвчин судлалын үндэсний төв гаргасан юм. Тэгвэл гар хөл амны өвчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг СБД-ийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч З.Оюундэлгэрээс тодрууллаа.

2019 онд Covid 19-ийн үеэр манай улсад гар хөл амны халдварт өвчний тохиолд бага бүртгэгдэж байжээ. Учир нь тухайн үед ковидтой холбоотой иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байсан тул тус өвчний тоо багассан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иймд уг өвчний идэвхжилтийн улирал буюу зуны амралтаар хүүхдүүдийг гар хөл амны өвчнөөс сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, хэрэв өвчин туссан шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж, тусгаарлахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна