БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Admin
2026/06/12

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг Гадаад харилцааны яам мэдээллээ.

Ван И айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Төрийн өндөр албан тушаалтнуудад бараалхан уулзаж, мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийхийг пүрэв гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдээлсэн байна. Талууд хоёр улсын харилцаа, практик хамтын ажиллагаа, олон улс болон бүс нутгийн асуудлуудаар санал солилцох аж. Мөн хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн хүрсэн харилцан ойлголцлыг үргэлжлүүлж, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлт харилцааг тогтвортой хөгжүүлэхэд БНХАУ төвлөрч байгааг Линь Жянь онцолжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сарын 7-8-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна