Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас гараад 235 км гүйжээ

А.Булганчимэг
2026/06/12

Жүжигчин Ш.Мөнхбаяр залуу үедээ үлгэр дуурайлал болох, Эрдэнэт хотыг үүсгэн байгуулсан үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж төрөлх хот руу Улаанбаатараас гүйж байгаа талаар бидэнд мэдээлсэн. Тэгвэл тэрбээр 235 км замыг гүйжээ.

Өөрийн цахим хуудаснаа Ш.Мөнхбаяр “Гүйх явцад өвдөг бэртэж, булчин чилж, салхи шуурга, халуун хүйтэнтэй нүүр тулсан ч хамгийн хэцүү нь өөрийгөө ялан дийлэх байдаг юм байна. Алхам бүрд шантрах бодол төрөх ч түүнээсээ давж гарах нь марафоны жинхэнэ сорил ажээ. Яах аргагүй гүйлт бол спортын хаан юм байна. Зам урт байх тусам биеийн хүчнээс илүүтэй сэтгэлийн хат, тэвчээр хоёр л хүнийг урагшлуулдаг юм байна даа. Зам нь тодорхой, зорилго тодорхой тул алхам алхаад ч хамаагүй бариандаа орох болно” гэж бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна