Дональд Трамп: Дайныг дуусгах ойртсон

Admin
2026/06/12

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цохилтыг зогсоосны дараа дайныг дуусгах анхны тохиролцоо ойртсон гэж мэдэгдлээ.

Мягмар гарагт Ираны тал АНУ-ын армийн нисдэг тэргийг унагасан тул хариу цохилт эхлүүлснээ зарласан. 

Тэрбээр "Бид дайны асуудлаар маш сайн тохиролцоонд хүрлээ. Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэсэн тохиролцоонд бид хүрсэн. Энэ гол зорилго байсан. Маш том амжилт.

Баримт бичгүүдийг эцэслэн боловсруулсны дараа Европт гарын үсэг зурах ажиллагаа болж магадгүй бөгөөд энэ нь "тун удахгүй" хэрэгжинэ" хэмээн ярьжээ.

Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ийм тохиролцооны талаарх мэдээллийг "таамаг төдий" бөгөөд "ямар ч зүйл эцэслэн шийдэгдээгүй" гэж мэдэгдсэн байна.

Трамп өмнө нь ч АНУ, Иран хоёр мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрт ойртсон гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. 

АНУ болон Израилын талууд энэ оны хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг өргөн хүрээтэй довтолгоог эхлүүлсэн.

Үүний хариуд Иран Израил болон Персийн булан дахь АНУ-ын холбоотнууд руу довтолж, дэлхийн газрын тос тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг хаасан юм.

Дөрөвдүгээр сард талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч энэ нь бүрэн хэрэгжээгүй. 

Эх сурвалж: ВВС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна