FIFA WORLD CUP: Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн 10 сүлд дуу

А.Булганчимэг
2026/06/11

Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй их фанаттай спортын төрөл юм. Хөлбөмбөгийн ДАШТ-ийг сүлд дуугүйгээр төсөөлөх боломжгүй. Монгол дахь хөлбөмбөгийн фанатууд болон сонирхогч, үзэгчдэдээ зориулж бүх цаг үеийн хамгийн шилдэг 10н Хөлбөмбөгийн сүлд дууны талаар мэдээллийг хүргэе.

 1. Дуучин Шакираг хөлбөмбөгийн сүлд дууны хатан гэж өргөмжлөхөд буруудахгүй. 2010 онд гаргасан Waka waka дуу нь одоогоор youtubeд 4.5 тэрбум үзэлттэй байгаа. Энэ нь хөлбөмбөгийн сүлд дуунуудаас хамгийн их үзэлттэй дуу болж чадсан юм.

2. Ricky Martin - The Cup of Life 

1998 онд Франц улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ний сүлд дууг хүн бүхэн мэдэх байх. Латин хэв маяг шингээсэн энэ дуу нь сонсогчдыг суудлаасаа босохгүй байхын аргагүй байдалд хүргэж, хөгжөөдөг. 1999 онд Рики Мартин уг дуугаараа "Grammy Awards" хүртэж байсан юм.

3. "Wavin' Flag" Сомалийн уран бүтээлч K'naan-ийн зохиосон уг дуу нь Сомалийн ард түмэнд урам зориг өгөх зорилготой зохиогдож байжээ. Харин 2010 онд Кока Кола компани ӨМНӨД АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж, уг дуунд өөрчлөлт оруулан дахин дуулуулсан. Бүх цаг үеийн хит Wavin’ Flag дуу хөнгөн хэмнэлтэй аяз дээр итгэл найдвар, хүсэл мөрөөдлийн талаар өгүүлсэн нь сая сая хүний зүрхэнд хоногши чадсан билээ.

4. "You'll Never Walk Alone" – Gerry & The Pacemakers гэх 1963 оны дуу нь Ливерпүүл болон Селтик багийн сүлд дуу бөгөөд дэлхий даяарх хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөж, нулимсыг нь унагааж чаддагаараа алдартай. Ялангуяа Дэлхийн аварга дууссаны дараа дахин дөрвөн жил энэ гайхалтай тэмцээнийг хүлээх болсон фанатууд энэ дууг сэтгэлээ уяраан сонсож, дуулах дуртай юмсанжээ.

5. Энэ бол үнэхээр солиотой гоё дуу. White Stripes гэх Америкийн рок хамтлагийн 2003 онд гаргаж байсан Seven Nation Army дуу дэлхий дахинаа алдартай болж чадсан. Тухайн дуу эхлэхдээ л бөмбөрийн цохилт, гитарын шилжилт нь хүнд эрч хүчийг мэдрүүлж, олон фанатуудыг доргиож чаддаг. 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ ийн арга хэмжээний гол дуу болсон байдаг.

6. Боб Синкларын Love generation. Тухайн дуу нь 2005 онд гарсан юм. 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж шинэ хувилбараар дахин гаргасан нь олны сэтгэл хоногшиж чадсан. Тухайн дуунд бурхан, итгэл найдвар, хайрын тухай өгүүлдэг ч хөгжмийн темп нь хэт уянгалаг уйтгартай биш эсрэгээрээ фанатудыг хөгжөөж чаддаг. Хүн бүхэн амьдралдаа ядаж нэг удаа энэ дууг сонссон нь гарцаагүй.

7. Shakira-La La La 

Тухайн дуу нь 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулагдан бүтээсэн. нэ нь Шакирагийн ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дууг дуулсан хоёр дахь тохиолдол байв. Бөмбөр хөгжим дээр тулгуурлан дэнс поп жанрын өндөр хэмнэлтэй энэхүү дуу зөвхөн хөлбөмбөг төдийгүй дэлхий дахинаа олон сая сонсогчдын хайртай бүтээл болж чадсан. Одоогоор Youtube флатформ дээр 1.3 тэрбум үзэлт авсан бөгөөд жил бүр энэхүү тоо нэмэгдсээр байна.

8. Шведийн алдарт DJ, продюсер Avicii-ийн 2014 онд гаргасан “The Nights” дуу нь амьдралын ухаарал болоод зоригтой алхам хийх тухай өгүүлдэг. "The Nights" дуу нь EA Sports-ийн алдарт FIFA 15 тоглоомын албан ёсны дууны жагсаалтад багтсанаараа хөлбөмбөг болон тоглоом сонирхогчдын дунд маш алдартай болсон юм. Энэ дуу нь FIFA цувралын түүхэн дэх хамгийн дурсамжтай, шилдэг дуунуудын нэгээр зүй ёсоор үнэлэгддэг.


9. Британийн Glass animals хамтлагийн "Heat Waves" дуу нь зөвхөн электрон хөлбөмбөгийн тоглоомын хорхойтнуудад төдийгүй дэлхий даяар алдартай болж чадсан. 2020 онд гарсан энэ дуу нь FIFA 21 электрон хөлбөмбөгийн тоглоомын дууны жагсаалтад орсон. Улмаар уг дуу нь TikTok дээр тархаж, эцэст нь Billboard Hot 100 чартын 1-р байранд ороход гол түлхэц болсон юм. Тоглоом гарсны дараа нэр хүнд нь эрс өссөн нь "Heat Waves" дууг дэлхий даяарх FIFA тоглогчдын домогт сүлд дуу болгосон.

10. Сүүлийн хэдэн ДАШТ-ийн албан ёсны сүлд дуунуудыг зөвхөн Африк Америк тив төдийгүй Азийн дуучид дуулах болcон. Тэдгээрээс хамгийн алдартай нь дэлхийн алдарт K-pop хамтлаг болох BTS-ийн Jung Kook-ийн Мөрөөдөгч гэх соло дуу юм. 2022 оны ДАШТ-ээний нээлтийн ёслолоор Jung Kook энэхүү дууг дуулсан байдаг. Дууны үг нь мөрөөдөл болон итгэл найдварын тухай өгүүлж сонсогчдод урам зориг өгдөг. Мөн энэ бүтээл K-pop жанрыг өөртөө шингээсэн хөлбөмөгийн дуу гэдгээрээ онцлог байж чадсан.

Хөлбөмбөг бол зүгээр нэг спорт биш. Энэ бол шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, багийн ажиллагаа, амьдралын үнэ цэнэ, хүн төрөлхтний эв найрамдал, шударга ёсны гайхамшигт нэгдэл юм. Дэлхийн аварга шалгаруулах энэ л тэмцээнээр тоглогчид гүйхтэй зэрэгцэн хөгжөөн дэмжигчдийн зүрх нэгэн зэрэг цохилдог. Үнэнч фанатууд, хөлбөмбөгийн сонирхогч олондоо ДАШ гайхамшигт тэмцээнээ үзэхдээ сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн мэдэрч, цаг хугацаагаа дурсамжтай өнгөрүүлэхийг хүсье. Асу.мн сайт хөлбөмбөгийн ДАШТ-ий эргэн тойрон дахь мэдээллийг тэмцээн дуусах хүртэл буюу долоодугаар сарын 19-нийг хүртэл өдөр тутамдаа мэдээлэх болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна