Дулааны шугамын гэмтлийг засварлаж, халуун усны хангамжийг сэргээхээр ажиллаж байна

Admin
2026/06/11

Өчигдөр буюу энэ сарын 10-нд Улаанбаатар хотын ихэнх байршилд халуун ус тасарлаа гэх мэдээлэл цацагдаж, иргэд бухимдалтай байсан. Халуун ус доголдсон шалтгааныг УБДС ТӨХК, "Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө эх үүсвэр дээр даралт буурсан. Насжилтын хугацаанаас хамааран хэрэглэгчийн салаа шугаманд хоёр гэмтэл гарсныг илрүүлэх ажил яг одоо хийгдэж байна. Их тойруу орчмын гэмтлийг илрүүлж, ажиллагаа залгах ажил хийгдэж байна.

Хан-Уул дүүргийн орчимд илрүүлгийн ажил хийгдэж дууссан. Ажиллагаанд залгах ажил үргэлжилж, зарим хэрэглэгчдийн халуун усыг хэвийн өгөөд явж байна" гэлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна