Хүүхдүүдийн эсэргүүцлийн дараа ОХУ “Roblox”-ыг дахин нээлээ

Admin
2026/06/11

Оросын медиа салбарын зохицуулагч “Roskomnadzor” өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын “Roblox” платформыг хориглож буйгаа зарласан. Тус платформыг хэт даврагч материалуудыг түгээхийн зэрэгцээ “LGBT” суртал ухуулга хийж байна гэж үзсэн. “Roblox”-ийг ашиглаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртөж, хүчээр ёс бус үйлдэлд автдаг гэж “Roskomnadzor” мэдэгджээ. Энэ нь хүүхдийн оюун санааны болон ёс суртахууны хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй зохисгүй контентоор дүүрэн аж.

Энэ шийдвэрийг эсэргүүцсэн хүүхдүүд Кремльд гомдол мэдүүлж, олон арвуулаа захидал бичсэн билээ. Кремлийг дэмжигч Екатерина Мизулина өмнө нь мэдэгдэл хийхдээ 8-16 насны хүүхдүүдээс 63 мянган захидал хүлээн авсан гэжээ. Тэдгээр хүүхдийн бараг тал хувь нь “Roblox”-ийн хоригоос шалтгаалаад Оросоос явмаар байгаагаа илэрхийлсэн байна.

Гэвч ОХУ зургадугаар сарын 10-ны өдөр “Roblox”-ын хоригоо цуцлав. Эцэст нь тус платформыг хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Оросын хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн дагаж мөрдсөн гэж үзсэн байна. Дижитал хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн яамны мэдэгдэлд дурдсанаар, “Roblox” компани хүүхэд хамгаалалд чиглэсэн нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ. Мөн цаашид ч хүсээгүй контентын тархалттай тэмцэх хүчин чармайлтаа үргэжлүүлнэ гэж амлажээ.

Дэлхий даяар өдөр тутамд 100 сая орчим хүн “Roblox” платформыг ашигладаг. 2024 оны байдлаар эдгээрийн 40 орчим хувь нь 13-аас доош насны хүүхдүүд байжээ. Мөн 2023 онд оросуудын хамгийн их татсан платформоор “Roblox” шалгарчээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна