Жүжигчин, дуучин Ариана Гранде болон жүжигчин Этан Слейтер нар бараг гурван жил хамт байсны эцэст харилцаагаа дуусгажээ.
АНУ-ын "People" сэтгүүлд өгсөн эх сурвалжийн мэдээлснээр хосууд хэдэн сарын өмнө чимээгүйхэн, эв найртайгаар салсан гэжээ.
Тухайн эх сурвалжийн хэлснээр "Тэд хангалттай хугацаанд сайтар бодож, асуудлыг нухацтай авч үзсэний эцэст тус тусынхаа замаар явахаар шийдсэн. Гэхдээ одоо ч найзууд бөгөөд бие биеэ дэмждэг хэвээр..." гэжээ.
Энэ хоёр уран бүтээлч 2023 онд Wicked мюзикл кинонд хамт тоглох үеэрээ танилцсан юм.
Өдгөө 32 настай Ариана Гранде 34 настай Итан Слейтер нар анх харилцаагаа эхлээд, хоёулаа өмнөх хосоосоо гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж байжээ.
Кинонд Ариана сайн шулам Глиндагийн дүрд тоглосон бол Итан хожим Төмөр хүн (Tin Man) болж хувирдаг Бок Вүүдсманы дүрийг бүтээсэн байна.
2024 онд тэд харилцаагаа олон нийтэд ил тод болгосны дараа "Wicked" болон түүний үргэлжлэл болох "Wicked: For Good" киноны сурталчилгааны арга хэмжээнүүдэд хамт оролцож байв.
Эх сурвалж: People
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна