Олон улсын жишигт нийцсэн мини хөлбөмбөгийн талбайтай болно

Admin
2026/05/07

Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ноос Дархан-Уул аймагт олон улсын ФИФА-гийн стандартад нийцсэн хүүхдийн мини хөлбөмбөгийн талбай байгуулах хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Тус гэрээний хүрээнд 20х40 хэмжээтэй орчин үеийн стандарт бүхий талбайг “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд байгуулж, ирэх намар ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд, залуусыг спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангахын зэрэгцээ хөлбөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан чухал ажил болж байна.

Сайн санаачилгыг дэмжин ажил хэрэг болгож буй Улсын Их Хурлын гишүүн, ТББХ-ны дарга Б.Жавхлан болон МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар нарт нийт Дарханы хүүхэд багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна