"Сод Монгол Групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Гансүх: “Сод Монгол Групп” ХХК энэ жил Монгол Улсын “Топ-100” шилдэг компанийн 21-т шалгарлаа. Энэ бол бидний үнэнч хэрэглэгчид болон манай группын 2500 гаруй ажилтнуудын хүч хөдөлмөр юм.
Манай компани хамгийн гол нь чанартай нефтийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангах, мөн харилцагч нараа хүндэтгэх зарчмаар ажиллаж ирсэн.
Манай групп 20 гаруй компанитай, эдгээр компаниудын гол баримталдаг зарчим онцлог бол нэгдүгээрт, бид уул уурхайн салбарт ордоггүй, өөрөөр хэлбэл манай компани хайгуулын буюу ашиглалтын нэг ч лицензгүй, хоёрдугаарт 1990-ээд оны төгсгөл 2000 оны эхнээс үүсгэн байгуулагдсан компаниуд маань тухайн үеийнхээ үйл ажиллагаагаар яг өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл, бид газарзүйн байршлын онцлог, салбараараа бусад салбар руу хүрээгээ тэлж орох боломж байсан гэж хардаг.
Жишээ нь, хүнсний салбар гэдэг ч юм уу. Гэхдээ бид яагаад ийнхүү бусад салбар руу ордоггүй вэ гэвэл залуу бизнес эрхлэгчдээ дэмжих, бусдад боломжийг үлдээдэг бизнесийн зарчмыг бид баримталдаг.
Манай групп 2024 онд 80 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР улсад төлсөн. Бидний төлсөн татвар эрүүл мэнд, боловсрол гэх мэт хэрэгтэй зүйлст зарцуулагдаасай гэж хүсч байна.
Мөн “Сод Монгол Групп” ХХК-ийн үнэнч хэрэглэгч нартаа, нийт 2500 гаруй ажилтнууддаа баярлалаа гэж хэлье!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна