“Сод Монгол Групп” ХХК-ийн Дэд захирал Н.Ганболд “Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа

Admin
2025/10/24

“Сод Монгол Групп” ХХК-ийн Дэд захирал Н.Ганболд нь өнөөдөр, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь Үндэсний ТОП-100 аж ахуйн нэг болох “Сод Монгол Групп” ХХК-ийн түүхэнд бахархам хуудсыг нээж, олон жилийн турш байгууллагынхаа хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үлгэрлэн манлайлж ирсэн эрхэм хүний хөдөлмөр зүтгэлийн тод илрэл болж байна.

Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан Н.Ганболд таны 28 жилийн туршид байгууллагынхаа төлөө зориулсан чин шударга сэтгэл, хичээл зүтгэл, оруулсан хувь нэмэрт тань талархан хүндэтгэж, нийт Сод Монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэн, гүн талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна