"Гэрэлт" төсөл өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж байна

Admin
2026/06/04

“Оюу толгой” компаниас санаачлан хэрэгжүүлдэг "Гэрэлт" төслийн 2025-2026 оны хичээлийн жилд хамрагдсан дөрвөн сургуулийн 8-12 дугаар ангийн 1,000 гаруй сурагчийн дунд хийсэн судалгааны тайланд дурдсанаар сурагчдын нөхөн үржихүйн эрүүл мэндийн, тэр дундаа жирэмслэлтээс сэргийлэх арга, бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдлэг төсөлд хамрагдахаас өмнөх түвшинтэй харьцуулахад дунджаар 11 хувиар нэмэгдсэн байгаа нь төсөл бодит үр дүнгээ өгч байгааг харуулж байна.

Зургаан жилийн өмнө Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн "Гэрэлт" төсөл цар хүрээгээ тэлж, нийт 25 ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д хэрэгжээд байна. “Гүүд нэйборс Монгол” ОУТББ, “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ болон “Монголын Жюү жицүгийн холбоо”-той хамтран хэрэгжиж буй уг төслийн хүрээнд сэтгэл зүйн зөвлөгөө болон нөхөн үржихүйн боловсрол олгох 50 жишиг танхим байгуулж, 66,000 гаруй хүүхдэд, эцэг эхэд шууд үр өгөөжөө хүргэжээ. Мөн эрсдэл бүхий 622 тохиолдлыг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд холбоод байна.

Үе тэнгийнхэндээ зөвлөгөө өгөх, шаардлагатай үед дараагийн шатны мэргэжлийн байгууллагатай холбон зуучлах чадвартай 643 үе тэнгийн зөвлөгч бэлтгэсэн бөгөөд төслийн хүрээнд байгуулсан сэтгэл зүйн зөвлөгөөний "ногоон" өрөөг сурагчид “аюулгүй, хамгаалагдсан орчин”, “ойлгогдож тэврүүлсэн мэдрэмж төрүүлдэг”, “тав тухтай тайван уур амьсгалтай” хэмээн үнэлж байгааг 147 дугаар сургуулийн захирал Ц.Цэвэлмаа үр дүнгийн арга хэмжээний үеэр онцолсон юм.

 

 

Мөн хүүхдийн өөртөө итгэх итгэл, сахилга бат, бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор жиү жицүгийн гурван клуб байгуулж, 200 гаруй хүүхэд хичээллэж эхэлсэн бөгөөд үндэсний болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Дараагийн алхам

Хүн амын нягтаршил өндөртэй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 25 ерөнхий боловсролын сургуульд хэрэгжсэн "Гэрэлт" төсөл ирэх хичээлийн жилээс Чингэлтэй дүүрэгт хэрэгжих бөгөөд хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээ, сурагчдын унших, ойлгох чадварыг хөгжүүлэх 1,000 ном хөтөлбөр зэрэг шинэ чиглэлүүд нэмэгдэж, төслийн хамрах хүрээ улам өргөжих юм.

 

????“Гэрэлт” төслийн албан ёсны сошиал хуудаснууд:

Facebook: https://www.facebook.com/gereltproject

Instagram: https://www.instagram.com/gerelt_project/?hl=en


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна