Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь Хүслийн цагаан хайрханы тахилгын ёслол

Admin
2026/06/04

Өмнөговийнхон 2006 оноос Говь Гурвансайхан уулын Их тахилгат овоог аймгийнхаа тахилгат овоо болгон дээдлэн тахиж ирсэн бөгөөд уг овоог 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат овоо болгосон түүхтэй. 

Орон нутгийн иргэдийн санал, хэлэлцүүлгийн үр дүнд Баяндалай сумын Эрдэнэцогт хайрхан, Манлай сумын Сүм суварга хайрхан, Ноён сумын Ноёнбогд хайрхан, Номгон сумын Хүслийн цагаан хайрхан, Ханбогд сумын Ханбогд хайрхан, Цогт-Овоо сумын Цогт хайрхныг Өмнөговь аймгийн тахилгат хайрханаар тогтоон тахиж ирэхээр шийдвэрлэсэн байна.

 Хүслийн цагаан хайрханы тахилгыг нутгийн иргэд, Өмнөговь аймгийн Маанийн хийдийн лам хуврагууд, сум орон нутгийн удирдлагууд хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, ном хурах, урлаг, соёлын тоглолт болжээ.

 Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн нутаг дахь Хүслийн цагаан хайрханы тахилга нь нутгийн уул ус, газар шороогоо дээдлэн хүндэтгэж, ард иргэдийн эрүүл энх, ажил үйлсийн бүтэмж, мал сүргийн өсөлт хөгжил, нутаг орны амар амгаланг ерөөж, даатгахын зэрэгцээ нутгийн түүх, соёлын өв, эв нэгдлийг хадгалан бэхжүүлэх чухал уламжлалт зан үйл юм.Тус хайрханыг тахих ёслолыг 2019 оноос нэгдсэн журмаар зохион байгуулж, уулын түүх, домгийг сийлсэн чулуун самбар байрлуулан, Ногоон Дарь эхийн тахилга, магтаал, сан уншлага зэрэг уламжлалт зан үйлийг үйлдэж 5 жилд нэг тахиж байхаар тогтжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна