Хотын орлогчийн эхнэр Б.Анхтуяагийн компанийг шилжүүлж авсан гэх Н.Билгүүн нь Т.Даваадалайгийн үеэл дүү нь байжээ

Admin
2026/04/28

Хотын орлогч Т.Даваадалайг түүний эхнэр Б.Анхтуяагийн компанийг шилжүүлж авсан гэх Н.Билгүүний хамт баривчилсан билээ. Н.Билгүүн нь харин Т.Даваадалайгийн үеэл дүү нь ажээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д.Даваадалай, “Авангард уран дизайн” ХХК-ийн захирал Н.Билгүүн, “Хуваймонголиа” ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа” нарт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1 дэх хэсэг /албан тушаалын байдлаа ашиглаж завших/, 18.6-1 дэх хэсэг /Мөнгө угаах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Н.Билгүүн нь Хотын орлогч дарга. Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан "Анка Урбан Инженеринг энд Дизайн" ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард Уран Дизайн энд Инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна