С.Одбаатар: Бодибилдингийн тэмцээн бол бөхийн барилдаан шиг нэг нь даваад шууд ялагч тодордоггүй

Admin
2026/04/13

Манай редакцаас бэлтгэн хүргэдэг “MyCareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бодибилдинг, фитнессийн олон улсын шүүгч С.Одбаатар оролцлоо. Тэрээр 1998 оноос бодибилдингийн тамирчнаар карьераа эхлүүлж, 2004,2005 онд улсын аваргын цол хүртсэн байна. Улмаар тамирчны замналаа өндөрлүүлж, шүүгчээр ажиллан, бодибилдинг, фитнессийн олон улсын шүүгчийн эрхээ авчээ. Мөн Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар есөн жил ажилласан туршлагатай.

Тэрээр шүүгчийн ажлын онцлогийн талаар “Булчингаа хөгжүүлсэн тамирчид тайзан дээр гарч, ижил поз авч зогсдог. Бодибилдингийн тэмцээнийг шүүхэд шүүгчдээс өндөр мэдрэмж, нарийн ялгах чадвар шаардлагатай. Бөхийн барилдаан шиг нэг нь даваад шууд ялагч тодордоггүй” хэмээн онцолсон юм.

Мөн “Тамирчин хүн согтууруулах ундаа хэрэглэвэл багадаа 14 хоногийн хөдөлмөр талаар болдог. Тиймээс бодибилдингийн тамирчид архи, тамхинаас хол байдаг. Ер нь хүмүүжлийн хамгийн чухал хэрэгсэл бол спорт” хэмээн ярьжээ.

Ингээд түүний оролцсон “MyCareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна