Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна.
10:00 цагт: Ойн тухай хуулийн төслийн олон нийтийн цуврал хэлэлцүүлэг Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд болно.
10:30 цагт: Нийслэлийн хэмжээнд хуурайшилт, шар өвс, ой хээрийн гал түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагын хамтарсан хэвлэлийн хурал нийслэлийн Онцгой байдлын газарт болно.
11:00 цагт: Ажиа гэгээн “Алтан бумбын алдуурал” номын нээлт Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Майдарын дуганд болно.
11:00 цагт: “Монголын шог зураг” сэдэвтэй маркийн нээлт Төв номын сангийн “Ховор хуучин номын танхим”-д болно.
12:00 цагт: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ "Аса Арена"-д болно.
13:00 цагт: Шог зураачдын нэгдсэн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвд болно.
19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн финалын тоглолт “M Bank Arena” ордонд болно.
-“Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл “Бий контемпорари” арт галерейд гарна.
-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.
Хилийн чанадад:
-Бүгд Найрамдах Сингапур Улсад FIBA 3x3 Asia Cup тэмцээн эхэлнэ.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна