Э.Бадар-Ууганыг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонголоо

Admin
2026/03/13

Монголын Үндэсний Олимпын хорооны IX чуулган болж, оролцвол зохих 171 гишүүнээс 153 нь оролцож, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшигийг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр улираан сонголоо.

Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгчөөр Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдов. Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлдөж, дараах гишүүд сонгогдов.

1. Г.Ерөөлбат (Монголын гимнастикийн холбоо - 118 санал)

2. Я.Содбаатар (Монголын чөлөөт бөхийн холбоо - 93 санал)

3. Д.Болормаа (Монголын тэшүүрийн холбоо - 92 санал)

4. Л.Мягмаржав (Монголын дугуйт тэшүүрийн холбоо - 87 санал)

5. Ц.Сандуй (Монголын триатлоны холбоо - 85 санал)

6. Д.Энхтөр (Монголын дугуйн холбоо - 84 санал)

7. П.Буяндэлгэр (Монголын чөлөөт бөхийн холбоо - 70) саналаар тус тус сонгогдлоо.

МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууганыг улираан томиллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна