УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ, УУРХАЙЧДЫН БЭСРЭГ НААДАМД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Admin
2025/09/14

“Mining Week & MinePro 2025” үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд гурав хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж, Уурхайчдын бэсрэг наадмаар өндөрлөлөө.

⚒️ Энэ удаагийн "Уул уурхайн долоо хоног" арга хэмжээнд эрдэс баялгийн салбарын гадаад, дотоодын олон зочид төлөөлөгч, мэргэжилтнүүд, хамт олон оролцсон нь тус чуулга уулзалт жилээс жилд цар хүрээ нь өргөжиж, өндөр ач холбогдолтой болж буйг харуулж байна. Мөн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи уул уурхайн салбарт хэрхэн тусгалаа олж байгааг тус салбарын инженер, мэргэжилтнүүд бүхий л талаас нь ярилцаж, санал бодлоо солилцон, цаашдын хамтын ажиллагааны өргөн боломжоо нээсэн нь гол үр дүн байв.

⚒️ Тус үйл ажиллагаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын бүтцийн цех, нэгжийн 100 орчим төлөөлөл оролцож, геологи хайгуул, үйлдвэрлэл, хүний нөөц, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр салбар хуралдаан, хэлэлцүүлэгт өөрсдийн сайн туршлагаас хуваалцан, илтгэл тавьж амжилттай оролцлоо.

⚒️ Уул уурхайн долоо хоногийн сүүлийн өдөр уламжлалт "Уурхайчдын бэсрэг наадам"-ыг зохион байгуулж, хүчит бөхийн барилдаан, үндэсний сур харваа, шагайн харвааны төрлөөр оролцогч байгууллагуудын тамирчид хүч бяр, цэц мэргээ сорин өрсөлдлөө.

⚒️ Наадамд багийн дүнгээр "Энержи ресурс" компанийн баг хамт олон тэргүүлж, өнгөрсөн жилийн "Уурхайчдын бэсрэг наадам"-ын тэргүүн баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагаас шилжин явах цомыг гардан авав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна