ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗАМЫН-ҮҮД БООМТОД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Admin
2025/07/28

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн шийдвэрээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт хийж буй хяналт шалгалт Замын-Үүд дэх гаалийн газарт үргэлжилж байна.

Замын-Үүд дэх Гаалийн газрын бараа бүтээгдэхүүнээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах лабораториудын үйл ажиллагаа болон ухаалаг гарцын байгууламжийн хэвийн ажиллагаа, системийн уялдаа холбоо, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаа, гаалийн газрын албан хаагчдын чиг үүргийн хувaарилалт, зохион байгуулалт зэрэг чиглэлүүдэд хяналт шалгалт хийж байна.

Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын 70%, экспортын 22% нь дамждаг. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 2023 – 2024 онтой харьцуулан үзэхэд экспорт 53 хувиар буюу 51 сая ам.доллароор, импорт 49 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллароор нийт бараа эргэлт 49 хувиар буюу 1.2 тэрбум ам.доллароор тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тус шалгалтын үр дүнд Тэргүүн шадар сайд Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг худалдаа, тээвэр эхлэгчдэд тулгарч буй саад, хоригийг бууруулах, бараа эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж зохих арга хэмжээг авах юм.

Иргэн танд тус шалгалтын хүрээнд гааль, боомтуудын үйл ажиллагаатай холбоотой өгөх мэдээлэл бий бол info@ags.gov.mn хаягт илгээж хамтран ажиллах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна