Монгол, Армени Улсын хадгаламжийн даатгалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.
Хадгаламжийн даатгалын корпорацийн Захиргаа, удирдлагын газрын захирал Х.Гэрэлт-Од Армени Улсын Хадгаламжийн баталгааны сангийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Хадгаламжийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдалд гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо.
Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпораци болон Армени Улсын Хадгаламжийн баталгааны сан нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Армени Улсын Дилижан хотод байрлах Төвбанкны Сургалт, судалгааны төвд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь талуудын хадгаламжийн даатгалын тогтолцоог сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Үүнд:
Хадгаламжийн даатгал, хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөр болон холбогдох бусад асуудлаар харилцан мэдээлэл солилцох, хоёр талын уулзалт, семинар, сургалтын хөтөлбөр зохион байгуулах, туршлага солилцох;
Хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөр болон үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад чиглэсэн програм хангамж, дижитал дэд бүтцийн хэрэглээний туршлага солилцох;
Хамтарсан судалгаа, сэдэвчилсэн төсөлд хамтран оролцох;
Харилцан сонирхол бүхий чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулах зэрэг багтсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна