​Банкны салбарын дотоод аудиторуудын анхдугаар зөвлөгөөнийг Монголын банкны холбооны дэргэдэх Дотоод аудитын мэргэжлийн зөвлөлөөс зохион байгууллаа.

Admin
2025/05/19

Банкны салбарын дотоод аудиторуудын анхдугаар зөвлөгөөнийг Монголын банкны холбооны дэргэдэх Дотоод аудитын мэргэжлийн зөвлөлөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. ✅ Тус зөвлөгөөнд Хадгаламжийн даатгалын корпорацийн Хяналт, шалгалтын хэлтсийн захирал М.Баасанжав оролцож, арилжааны банкнуудад хийсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар дотоод аудиторуудад танилцуулга хийв.

✅ “Байгууллагыг чадваржуулах, "Итгэлцлийг бэхжүүлэх, Гүйцэтгэлийг сайжруулах” сэдвийн дор зохиогдсон уг зөвлөгөөнд Дотоод аудитын мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох арилжааны банкуудын дотоод аудитын газар, хэлтсийн захирлууд, аудиторуудаас гадна Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо, Банк санхүүгийн академи, Монгол улсын хөгжлийн банкны Дотоод аудитын газар, хэлтсийн удирдлагууд болон аудиторууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, туршлагаа солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна