МОНГОЛ УЛСЫН БҮЖГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО

Admin
2025/09/10

Өмнөговь аймгийн Засаг Даргын ивээл дор Монгол Улсын бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар “Говь тэмүүлэл” бүжгийн холбооны тэргүүн С.Ууганбаяр -тай уулзаж, тэмцээний зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Мөн уулзалтын үеэр 2026 онд спорт бүжгийн хамтлаг төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт зохион байгуулах санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн бүжгийн тэмцээн нь хосын болон ганцаарчилсан 5 насны ангилалд явагдах бөгөөд 5 аймаг, 9 дүүргийн 400 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна