СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН VI КЛИНИКИЙН ЭМЧ Б.БАЯРМАА:
Хүний эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн тулгамдсан асуудлуудын нэг бол НОЙРНЫ ХЯМРАЛ юм. Нойрны хямрал гэдэг нь зөвхөн нойргүй байх ойлголт тухай биш бөгөөд хэт их унтах, хэт их зүүд зүүдлэх, хэвийн хугацаанд буюу 6-8 цаг унтаж байгаа боловч бие амрахгүй байх, өглөө босохдоо ядарсан мэдрэмж төрөх зэрэг олон төрлийн хэлбэрээр илэрдэг. Эдгээр шинж тэмдэг гурван сараас дээш хугацаагаар илрэх, амьдралын хэв маягийг зөв зохицуулаад байгаа боловч нойрны хямрал эргээд хэвийн байдал шилжихгүй байгаа нөхцөлд мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна