СЭМҮТ-Д ДАВХАРДСАН ТООГООР 8500 ОРЧИМ ЭМЧЛҮҮЛЭГЧ УРЛАГААР СЭТГЭЛ ЗҮЙГ АНАГААХ ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДЖЭЭ

Admin
2025/11/25


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникийн хамт олон “Сэтгэлийг эгшээж урлахуй” үзэсгэлэнг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

????Тус үзэсгэлэнд хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн арт терапи буюу урлагийн сэтгэл заслын эмчилгээний үеэр урласан давсан, керамик, цаасан болон зурган бүтээлүүдийг дэлгэсэн юм. Үйл ажиллагааг СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Г.Ууганцэцэг болон удирдлагууд нээж, цаашид урлагийн сэтгэл заслын чиглэлийг улам өргөжүүлэн ажиллахаа онцоллоо.

????СЭМҮТ-д давхардсан тоогоор 8,500 орчим эмчлүүлэгч урлагаар сэргээн засах эмчилгээнд хамрагдсан. Энэхүү эмчилгээг Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн ажилтан, чимэглэх уран зураач О.Одонцацал удирдан явуулдаг байна.

????Тэрээр “Би анх 22 настай ажилд орж, өнөөг хүртэл 11 дэх жилдээ ажиллаж байна. Тухайн үед эмчлүүлэгчдийг зураг зурж, сэтгэлээ засдаг тасагтай болохыг мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөл биелсээр байна. Өнөөдөр сэргээн засах эмчилгээний дөрөв дэх үзэсгэлэнгээ гаргаж байна. Эмчилгээний 50 хувь нь эм, үлдсэн 50 хувь нь сэтгэл зүй болон бусад эмгүй эмчилгээ байх нь зүйтэй гэж би боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

????Урлагийн сэтгэл засал нь эмчлүүлэгчдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэх, ирээдүйдээ итгэлтэй болоход чухал нөлөө үзүүлдэг. Хамгийн гол нь энд сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлж, нийгмээс тусгаарлагдахгүйгээр хөдөлмөр эрхлэх, амьжиргаагаа залгуулах бодит боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна