Булган аймгийн улс төржилт нилээдгүй өндрөө аваад байгаа. Учир нь аймгийн ИТХ-ын 29 суудлын 14 нь МАН, 14 нь АН, 1 төлөөлөгч МАН-аас гарч бие даагч болсон. Ийм суудлын тэнцүүтэй аймагт улс төржилт их байх нь дамжиггүй.
Мөн 1 төлөөлөгч бүрийн санал үнэ цэнтэй. Харин аймгийн дарга, намын даргынхаа эсрэг санал өгч АН-ыг дэмжсэн гэж МАН-ын төлөөлөгч нар үзээд байгаа аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам Сэлэнгэ сумын Засаг дарга байхдаа “Гацуурт” компанид хууль бусаар газар олгосон, нэр бүхий этгээдээс авилга авсан, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр өнөөдөр /2025.12.08/-нд шүүгдэж байна.
Шүүх хуралдаан нээлттэй явагдаж байгаа бөгөөд линкээр үзэх боломжтой.
Хэрвээ Ш.Насандулам нь “шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол” Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41.1.3-т “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол” гэдэг заалтын дагуу ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болох юм. Тэгвэл түүний тойрогт дахин сонгууль зарлагдах нь ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна