2025 оны 12 дугаар сарын 1-7-нд болох үйл явдлын тойм

Admin
2025/12/01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.

 

Улаанбаатарт:

12 дугаар сарын 1-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

12 дугаар сарын 1-нд: МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж эхэлнэ.

12 дугаар сарын 1-нд: Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна.

12 дугаар сарын 2, 3-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

12 дугаар сарын 3-нд: Засгийн газрын хуралдаан болно.

12 дугаар сарын 3-нд: Спортын гимнастикийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

12 дугаар сарын 4-нд: Олон улсын банкны өдөр тохиож байна.

12 дугаар сарын 4, 5-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 5-нд: Архивчдын өдөр тохиож байна.

12 дугаар сарын 5-нд: Олон улсын сайн дурын ажилтны өдөр тохиож байна.

12 дугаар сарын 6-нд: Хуульчдын зургаадугаар их хурал болно.

12 дугаар сарын 6-нд: Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын УАШТ орон даяар эхэлнэ.

12 дугаар сарын 6-нд: Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн нэгдсэн холбооны бүх гишүүдийн X чуулга уулзалт “Чингис хаан” үндэсний музейд тэнхим болон цахим хосолсон хэлбэрээр болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна