Өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгджээ.
Өвөрхангай аймаг, Хархорин сум Эрдэнэ-толгой баг хураалттай өвс, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 15х9 метрийн хэмжээтэй малын саравч, хураалттай 1000 гаруй боодлын өвс тус тус шатаж байсныг ажиллан унтраасан.
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны Жанчив толгойн “Битүүгийн хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, ангийн байрлалаас баруун зүгт 12 км/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, "Pajero" загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ийн 6х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 3 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 18:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын эзэмшлийн 15х30 метрийн хэмжээтэй ажилласан масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна