ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫГ ТУРК УЛСАД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

Admin
2025/11/28

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн 2024 онд тохиосон бөгөөд энэ оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр харилцааны түвшинг ахиулж, стратегийн түншлэл тогтоосон билээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглугийн урилгаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус улсад 2025 оны 11 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Сайд Ж.Чинбүрэн БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглутай хоёр талын албан ёсны уулзалт хийж, хоёр улсын Засгийн газар хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцав.
Тухайлбал, 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад хэрэгжсэн БНТУ-ын Эрүүл мэндийн сайдын айлчлалын хүрээнд тохиролцсон санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, өндөр чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинээр байгуулагдах Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Тухайлбал, монголын талаас эмч, сувилагчдыг Турк Улсад шат дараатайгаар сургах, эхний ээлжинд өрх, сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг хамруулахаар болов.
Цаашид нярайн эндэгдлийг бууруулах хүрээнд эмч, эх баригч, нярайн сувилагч нарт зориулсан ур чадварын сургалтыг ирэх оны зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов. Мөн зүрхний шигдээсийн шалтгаант нас баралтыг мэдэгдэхүйц бууруулж чадсан Турк Улсын сайн туршлагыг Монголд нутагшуулах, Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр нөлөөг сайжруулах чиглэлээр Турк Улсаас мэргэжилтэн, шинжээч урьж ажиллуулах зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
Хоёр талын албан ёсны уулзалтын үеэр хэлэлцсэн чухал асуудлын нэг нь Монгол Улсаас Турк Улсад эмнэлгийн үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан талууд хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах асуудал байв. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гадаад эмчилгээг зохицуулах нэгж болон Турк Улсын Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй, найдвартай байдлыг хангах чиглэлээр талууд санал солилцов.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.212
9 цагийн өмнө
0
0
Өрхийн эмч нар эм бичихээс өөр ажилгүй хүмүүс. Жаахан хүндэрсэн юм гарвал дараа шатны эмнэл рүү л явуулдаг нь үнэн шүү
Хариулах
103.229.123.212
9 цагийн өмнө
0
0
Хайран зардал. Ханиадны дэгдэлтийн үед өрх айлуудаар явж гэрийн эмчилгээ хийх ажлаа хийдэггүй хүмүүс шүү дээ Харин сумын эмч нар бүх юмаа хариуцдаг хотынхон шиг өөр эмнэлэг рүү явуулна гэж найдахгүй сайн ажилладаг хүмүүс шүү. Эднийг л дэмжих хэрэгтэй
Хариулах