Б.Эрдэнэсүхийн эхнэр 12.00 цагаас мэдээлэл хийнэ

Admin
2025/11/24

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг хуулийн байгууллагаас шалгаж эхлэн, 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон ч хугацаанаас нь өмнө сулласан байдаг. Тэгвэл түүний эхнэр О.Нарангарав өнөөдөр 12:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.

Дашрамд сануулахад, өнгөрөгч 7 хоногт О.Нарангарав өөрийг нь Б.Эрдэнэсүх удаа дараа дагаж, эрсдэл учруулж буй талаар цахим хуудаснаа мэдэгдсэн. Тэрбээр "Айж байна, Бишээгийн Эрдэнэсүх нь 10-р сарын 16-нд 461-р ангид 30 хоног хоригдсон. Гэвч хугацаанаасаа өмнө, 10-р сарын 30-нд “Надтай болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байх” сануулгатайгаар суллагдсан. Тэрэлжийн гүүрэн дээрээс баригдах үедээ Гаальтай Highlander маркийн автомашин дээр 0201УБК хуурамч дугаар зүүж яваад цагдаагийн байгууллагынханд баригдаж хоригдсон байдаг. Одоо ч энэ машинаа энэ дугаартай нь унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль хүчний байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгааг харуулж байна. Хуулийн байгууллагад удаа дараа мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авч, шалгаж тогтоохгүй байна. Тэр машинтайгаа хэвийн зорчиж, бидэнтэй зам дээр санаатайгаар таарч шахах, мөргөх гэж оролдох,

• Хүүхдүүдийг сургуулиас нь аваад явах замд байнга өөдөөс гарч ирэх

• Ойртохгүй байх шаардлагыг бүрэн зөрчиж, тогтмол тааралдах оролдлого хийх нь надад болон хүүхдүүдэд амь нас, эрүүл мэндийн бодит аюул учруулж байна.

Хэрэв надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн Бишээгийн Эрдэнэсүхтэй шууд холбоотой гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна