Ирэх Лхагва гаригт боомтууд амарна

Admin
2025/11/22

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиар баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр энэ сарын 26-нд буюу ирэх Лхагва гаригт тохиож буй.

Энэ өдөр Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боомтууд түр хаана. Мөн БНХАУ-тай автозамаар холбогддог боомтууд болох Замын Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган зэрэг боомтууд түр амрах юм.


Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Алтанбулаг автозамын, Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам болон автозамын, Замын-Үүд дэх төмөр замын боомт энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна