Өнгөрсөн оны 11 дүгээр сард Эрчим хүчний салбар алдагдал ихтэй байгаа тул эрчим хүчний реформ хийж, тарифыг нэмнэ гэж Эрчим хүчний хүчний асйд Чойжилсүрэн ба тэдний багынхан мэдээллээд удалгүй хэлсэн ёсоороо цахилгааны үнийг нэмсэн. Тухайн үед Эрчим хүчний сайд Чойжилсүрэн цахилгааны үнийг 30 хувиар нэмэгдүүлнэ гэсэн ч бодит байдал дээр иргэдийн тогны мөнгө 89 хүртэл хувиар нэмэгдсэн болохыг хэвлэлүүд мэдээлж байлаа. Хэдийгээр тогны үнэ нэмэхийг иргэд эсэргүүцсэн ч цахилгаан станцуудад шинэчлэлт хийх шаардлагатайг ойлгож хүлээн зөвшөөрсөн. Гэвч эрчим хүчний реформ хийгээд нэг жилийн хугацаа өнгөрсөн ч тог таслалт, цахилгааны хэлбэлзэлт хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна