2025 оны 11-р сарын 20-ноос 11-р сарын 24-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
- 20, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн.
Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна