Дорноговь аймагт авто машины осол гарч, хоёр хүн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Admin
2025/11/17

Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар баг автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан байна. Тодруулбал,  Өчигдөр буюу 11.16-ны өдрийн 23:47 цагт суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан дуудлага мэдээлэл ОБЕГ-т ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна