Солонгост импортлогдсон 606,443 хуурамч бараанаас хар тугалга, кадми, фталат зэрэг хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ

Admin
2025/11/13

Солонгосын Гаалийн алба оны эхний хагаст тус улсад импортолсон 606,443 хуурамч бараанд хийсэн шалгалтын үр дүнг зарлалаа. Тэдгээр бараанд 112 нь хар тугалга, кадми, фталат зэрэг хорт хавдар үүсгэгч бодис агуулсан бөгөөд энэ нь дотоодын аюулгүй байдлын босгыг давсан болохыг тогтоожээ. Хоёр хуурамч Лабубу нь стандарт хэмжээнээс 344 дахин их фталат агуулсан байв. 

Фталат гэдэг нь фталийн хүчилийн эфир ба пластик зөөлрүүлэгч болгон ашигладаг гэнэ. Chat GPS - ээс асуулаа яаж фталатаас зайлхийх вэ гэсэн ийм зөвөлгөө өгч байна:
Халуун, тослог хүнсийг хуванцар саванд бүү хадгал. Тэгэхээр шөлтэй халуун хоол авч явахаар савлуулдагаа болих хэрэгтэй.
Хоол хүнс хадгалахдаа шил, шилэн сав, эсвэл “phthalate-free” хуванцарыг сонго.
Хүүхдийн шинэ хувцас, тоглоомыг угааж хэрэглэвэл phthalate-ийн үлдэгдэл багасна. Мөн “ Phthalate-free” гэсэн шошготой тоглоомыг сонго.
Аманд хийдэг тоглоомыг илүү анхааралтай сонго.
Лак, үнэртэй ус, тосыг шошгон дээрх DBP, DEP, BBP-ийг агуулаагүй эсэхийг харах.
PVC шал, кабелийн тоосыг цэвэрлэхдээ сойз, чийгтэй алчуур ашиглах гэж анхаарууллаа. 


Эх сурвалж: Joong daily


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна