"SNU" нүдний эмнэлгийн захирал Жон Ы Сан: Солонгос улс бол хараа засах мэс заслаараа дэлхийн номер нэг улс

Admin
2025/11/08

Хараа тэглэх буюу хараа засах мэс заслыг хийлгэхэд хамгийн чухал нь эмчийн ур чадвар, мэс заслын туршлага, номограм, эмнэлгийн тоног төхөөрөмж байдаг. БНСУ бол анагаах ухааны салбарт тэргүүлэгч орны нэг. Тэр дотроо хараа засах мэс заслаараа ч дээгүүр эрэмбэлэгддэг. Учир нь “смайл лазик” буюу хараа засах мэс заслын судалгааны дэлхийн 11 эмчийн нэг бол SNU нүдний эмнэлгийн захирал, их эмч Жон Ы Сан юм. Тэрээр тус мэс заслыг 2011 онд анхлан БНСУ-д нэвтрүүлэн, нутагшуулсан. Үүгээр зогсохгүй тэрээр 2022 онд Смайл про мэс заслыг мөн БНСУ-д анхлан нэвтрүүлсэн юм. Мөн 2002 оноос ICL мэс засал хийж эхэлсэн бөгөөд TICL буюу цилиндртэй линз суулгах мэс заслыг мөн 2005 онд анх БНСУ-д нэвтрүүлсэн гавьяатай. Өөрөөр хэлбэл нүдний эмч Жон Ы Сан нь хараа засах мэс заслын судалгаа, нутагшуулалт, туршлага, мэдлэг боловсрол зэргээрээ энэ салбарт дэлхийн шилдэг улсын нэгээр БНСУ-ыг багтаахад онцгой гавьяа байгуулсан юм. Энэ нь ч өнөөдөр хараагаа засах буюу хараа тэглэх мэс ажилбарыг сонирхож буй гадаадын иргэд БНСУ-ыг зорих үндсэн шалтгаан болдог байна

"SNU" нүдний эмнэлгийн захирал Жон Ы Сан: Солонгос улс бол хараа засах мэс заслаараа дэлхийн номер нэг улс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна