Увс аймгийн Тэс сумын нутагт хүрэн баавгай орж иржээ

Admin
2025/11/06

Увс аймгийн Тэс суманд баавгай орж ирсэн гэх дуудлагыг 10 дугаар сарын 22-ы өдөр нутгийн иргэнээс аймгийн Байгаль орчны газарт ирж, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, тухайн сумын Байгаль орчны тасаг хамтран баавгай орж ирсэн эсэхийг тодруулж, байршлыг нь тогтоохоор ажиллажээ.Хүрэн баавгай Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Ханжит" гэх газар Малчин Ц.Дамирангийн өвөлжөөнөөс урд зүгт 231 метр зайд Хүрэн баавгай орж ирсэн болохыг ажлын хэсэг дрон нисгэж тогтоосон байна. Хүрэн баавгайг дроноор үргээх оролдлого хийсэн боловч дроны дуу чимээнээс үргэхгүй, байршлаа солихгүй байжээ.
Хүрэн баавгайн байршил байгаа газраас 800 метрээс 1 киллометр зайд нийт 7 өрхийн 17 хүн байгаа бөгөөд энэ талаархи мэдээллийг тус сумын удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгч, тухайн амьтан хүн, мал руу дайрах зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна