СУРВАЛЖИЛГА: Нийслэлээс “Угаасан мидлинг” түүхий нүүрс худалдаалж эхэлснээс болж энэ өвөл утаа нэмэгдэж магадгүй

А.Булганчимэг
2025/11/06

Таван толгой түлш компанийн сайжруулсан шахмал түлш борлуулах бүх цэгүүдэд түүхий нүүрс савлан худалдаалж эхэлсэн байна. Энэ бол сайжруулсан түлшний гол үүрэг болох утааг бууруулах үндсэн консептоос ухарсан шийдвэр байж болох юм. 2019-2024 оны хооронд Таван толгой түлш компани утаагүй сайжруулсан түлш үйлдвэрлэж 1.7 их наяд төгрөг зарцуулсан. Гэсэн ч 2019-2021 онуудад утаа буурсан ч үүнээс хойш түлшний чанар муудаж утаа багасаагүйгээс гадна 700 гаруй иргэн угаартаж харамсалтайгаар амь насаа алдсан юм. Ингээд энэ жилийн аравдугаар сараас эхэлж импортын түлш болон өмнөх сайжруулсан түлшийг худалдаалж байсан ч өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд нийлүүлэлтэд тасалдал үүссэн. Үүнээс болж иргэд гэрээсээ нүүж, орон сууцтай айлуудад амьдрахаар очих хүртлээ зутарч байгаа талаар хэвлэлүүдээр онцолсоор байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар импортын түлш худалдан авах Нийслэлийн төсөв тодорхойгүй шалтгаанаар дууссан тул түлшний хомсдол үүсэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэв. Ямартай ч жил бүрийн өвлийн улиралд утааг бууруулах зорилгоор иргэд нийслэлээс худалдаалж буй түлшийг албадан авч хэрэглэдэг. Гэтэл түлшний тасалдал үүсэхээс гадна чанар муу, иргэдийн хэрэгцээнд нь хүрэлцэхгүй байдалтай байна. Сүүлдээ нийслэл, таван толгой түлш компани сайжруулсан түлшний утаа бууруулах гол үүргээ умартан байгалийн түүхий нүүрс худалдаалж эхэлсэн нь энэ жил утаа улам нэмэгдэх хандлагатай байна.

Asu.mn сайт хүний эрхийг хүндлэн дээдэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд видео контентуудаа хадмалаар буулган хүргэж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна