Г.Батбямба: Ээж минь “Шинэ тэнгэр, газар” сүмд яваад зан ааш нь өөрчлөгдөж, хоёр жилийн дараа нас барсан

Admin
2025/11/04

Шинэ тэнгэр, газар” шашны урсгалаас болж хохироод буй нэгэн гэр бүлийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэдний ээж энэхүү шашны урсгалд элсэж, хоёр жилийн дараа сүм дээрээ илтгэл тавьж байх үедээ нас барсан байна. Энэ талаар том хүү Г.Батбямба “Монгол сүм нэртэй “Шинэ тэнгэр, газар” шашны урсгалд ээж маань элсээд хоёр жилийн дараа амь насаа алдлаа. Ээжийнхээ 49 хоногийг өнгөрөөгөөд энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Ээж маань 2024 оны нэгдүгээр сараас энэ сүмд явж эхэлсэн. Анхандаа сэтгэл зүйн сургалтад явж байна гэдэг байсан. Нийгэмд сайн үйлс хийдэг хувь хүний хөгжлийн сургалт гэсэн. Гурван сарын дараагаас намайг сургалтад явахыг хүссэн. Ингээд би очиж үзэхэд сүмийн үйл ажиллагаа эрхэлж байсан.Тиймээс би сүмд явахгүй гэдгээ хэлэхэд уурлаж, худлаа ярих болсон. Сүүлдээ ээжийн минь зан ааш өөрчлөгдөж, намайг сатаны сүнстэй гэж хараах болсон. Ийм байдалтай явсаар есдүгээр сарын 16-ны өдрийн 12 цагт сүм дээрээ илтгэл тавьж байгаад амиа алдсан. Тиймээс нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн байж, бидний үзсэн энэ зүйлийг битгий үзээсэй, энэ урсалд битгий ороосой гэж сэрэмжлүүлж байна” гэсэн юм.

Тус сургалт нь библи судлал, хувь хүний хөгжлийн сургалт хэмээн хүмүүсийг элсүүлдэг байна. Мөн элсэн орсон хүмүүсээ заавал доороо хүн элсүүл гэж шахдаг гэнэ. Ингээд тэд гудамжинд яваа настай хүмүүсийг онилж, элсүүлдэг байна. Ингээд зогсохгүй орлогынх нь 10 хувийг татвар болгон авдаг аж. Монголчууд бид шашин шүтэх, эс шүтэх эрхтэй сонголт дээрээ анхаарах хэрэгтэй хэмээн тэд хэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна