Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 12:04 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo- 3” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын автомашинтай мөргөлдөж ачааны автомашинд зорчиж явсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Б /18 настай, эрэгтэй/-ын 2 хөл автомашины бүхээгт хавчуулагдсан гэмтсэн байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна