Булганы замд ачааны машинууд мөргөлдөж, 4 хүн нас баржээ

Admin
2025/10/27

Булганы замд ачааны машинууд мөргөлдөж, 4 хүн нас баржээ. Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Булган аймгийн Рашаант сум, Сансарын САА-н орчим мах ачсан ачааны хоёр автомашин мөргөлдөж, хоёр гэр бүлийн 4 хүн /эхнэр, нөхрүүд/ нас барсан харамсалтай осол болжээ.

"Хоёр гэр бүл тус бүр бага насны 4 хүүхэдтэй. Ингээд харамсалтайгаар 8 хүүхэд өнчирч үлдлээ. Тухайн малчид Малчдын зах дээр мах борлуулахаар УБ хотыг зорьж явсан" гэх урьдчилсан мэдээлэл байна. Бид эргэн мэдээлэх болно.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу!!!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна