ТЕГ-аас Оюутолгой компанийн Худалдан авалтын газарт гүйцэтгэх ажиллагаа явуулж орон байр, автомашинд нь нэгжлэг хийжээ

Admin
2025/10/24

ТЕГ-аас өнөөдөр буюу 2025.10.23-ний өдрийн үүрээр Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулж орон байр, автомашинд нь нэгжлэг, үзлэг хийсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр иргэдийн орон байранд нэгжлэг хийхэд 10 орчим тэрбум төгрөг, мөн олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогджээ.

Сэжигтнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч хууль бусаар олсон орлогоо цэвэршүүлэх зорилгоор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй аж. Мөрдлөгийн ажил нилээд өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд цаашид ч баривчилгаа үргэлжлэх бололтой.

Эргэн сануулахад Оюутолгой компанийн Худалдан авалтын газарт тогтсон мафийн сүлжээ хэмээн хэд хэдэн цуврал нийтлэлүүд өмнө нь гарч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна