Монголын Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэгдсэн Холбоо, гишүүд дэмжигчдийн төлөөлөл эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах ёстой сангийн мөнгөнөөс 543 тэрбум төгрөгийг ковидод зарцуулсныг хэн тоносон болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 18 мянга гаруй ажилчдын төлөөлөл тэмцэлд нэгдэх болсон талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын үеэр Их эмч Б.Дамдинсүрэн хэлэхдээ: Эрүүл мэндийн даатгалын сан чинь хоосроод байхгүй болчихлоо. Энэ чинь ард түмний мөнгө ш дээ, бидний мөнгө байхгүй юу? Ажил олгогч 2 хувиа, ажилтан 2 хувиа өгөөд эрүүл мэндээ улсад даатгасан ч одоо тэр мөнгө байхгүй болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард түмэн авч чадахгүй байна хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна