Өчигдөр таван байршилд гал гарлаа . Тодруулбал, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 06:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “MAN TGA530A” загварын ачааны автомашины хойд талын 3 ширхэг дугуй, 1700 ширхэг боодол өвсний 50 ширхэг боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо оффисын байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход дугаар давхарт түрээслэгч иргэн С-ийн 6х7 метрийн хэмжээтэй эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргасан.
Булган аймаг, Булган сум Булган багийн Булган хэсгийн 4 дүгээр гудамжинд дулаалгын хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын барилгын материалын дэлгүүрийн 6х12 метрийн хэмжээтэй агуулах дотор 30 боодол дулаалгын хөөс шатаж дээврийн хөндий рүү тархсан байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч иргэн Н-ын 6х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна